/ Дэмжлэг үзүүлэх тасаг

Дэмжлэг үзүүлэх тасаг

Дэмжлэг үзүүлэх тасаг:

           ЦЕГ-ын даргын 2014 оны 05 дугаар сарын 06 ны өдрийн 313 дугаар тушаалаар дэмжлэг үзүүлэх тасаг бий болж 16 н орон тооттойгоор үйл ажиллагаа явуулж байна.  Дэмжлэг үзүүлэх тасгийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат, хүний нөөцийн мэргэжилтнээр, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтанцацрал,  сэтгэл зүйчээр, Цагдаагийн ахлах дэслэгч Д.Доржгаваа, аж ахуйн ажилтнаар, Цагдаагийн дэслэгч А.Түмэнбаяр, ахлах нягтлан бодогчоор, Цагдаагийн дэслэгч  Э.Анхчимэг, Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ч.Алтайхүү, Холбоо мэдээллийн инженер, Цагдаагийн хошууч Ч.Амартүвшин, Захиргааны зөрчлийн тоо бүртгэгч-архивч, Цагдаагийн ахлагч Б.Нэргүй, бичиг хэргийн эрхлэгч, Цагдаагийн ахлагч Ч.Цэрэннадмид, цагдаа жолооч, Цагдаагийн ахлах ахлагч О.Дашням, Н.Амарбат, С.Цогтбаатар, Т.Баяраа, А.Хишигт, С.Бадамсүрэн нар ажиллаж байна. 1950-иад оны цагдан сэргийлэх нь одоогийн Арвайхээрийн төвд оршин байгаа Баянбулаг зочид буудал Энх-Оюу төв байгаагийн орчимд ганц жижиг байшинд байрладаг байжээ.Өмч хөрөнгийг нь хариуцсан ня-бо няравыг давхар үүрэг гүйцэтгэдэг Хаянхирваа гэдэг энэ хүн аймгийн намын хороо болон хэд хэдэн албан газрын нярав, ня-бо давхар хийдэг байсан нь тухайн цагийн албан газар цомхон, аж ахуй ядуу буурай байсных биздээ. Энэ үедээ эргүүлд гарах, хэрэг шалгахдаа унадаг нилээд тооны эдэлгээний адуутай, албан хаагч ажилчдынхаа хүнсний хэрэгцээг хангадаг хонин сурэгтэй. хөнгөн яптай хоригдлуудаар малаа маллуулдаг байжээ. Арав гаруй орон тоотой ажилладаг байгаад 1940-1950 оны заагаар ДЯЯ-наас сэргийлэх /цагдаа/ тусгаарлан одоогийн 1-р 10 жилийн сургуулийн урьд шинэ байранд оржээ.

             Энд контор граж, зочид буудал 2 машинтай цомхон байгууллага байж. Тэр үед зочид буудал нь зөвхөн дээрээс ирсэн сайд дарга нарт зориулагдсан учир сэргийлэхийн хамгаалалт, харъяанд үйл ажиллагаа явуулдаг, том бага 5 өрөөтэй жижиг модон байшин байснаа 1960 оны дундуураас мөрдөн байцаагч нарын контор болсон байна. Мен үед ГАЗ-67 гэх маркийн дөрвөлжин төмөр бүхээгтэй жижиг тэрэг, ЗИС-5 хэмээх модон кабин модон кузовтой энэ хоёр машин Л.Самдан ганцаараа эзэмшиж ажил үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ машинууд одоо дээр үеийн кинонд л хааяа харагдах юм даа. 1957, 1959 онуудад энэ хоёроо актлан данснаас хасаж оронд нь ЗИЛ-167, А-69 машинуудаар шинэчлэлт хийжээ.

1959 онд хорих анги тусдаа гарч Хархоринд байрлах болсон тул одоогийн 8-р хорооны гунгий худаг байгаагийн орчимд хоригдлуудын хүчээр 5-6 өрөөтэй чулуун урьдчилан хорих байр барьсан байна. 1961 онд банк аймгийн намын хороо цагдаа харуултай байх болсон тул орон тоо нэмэгдэж ня-богоор Цамба, няраваар С.Дашдорж нар ажиллах болсон аж. 1972 он гэхэд цагдаад ганцхан ГАЗ-69 машинтай жолооч нь С.Шараа, ажилчдын түлш татуулах ажлаа 15-р баазын машинаар гүйцэтгүүлдэг, 2 илжиг тэргээр аж ахуйн ойр зуурын ажлыг амжуулдаг, түүнийг нь хөнгөн ял эдэлж буй хүмүүс зүтгүүлдэг байв. Мөн энэ үед одоогийн БОЭТ-ийн байгаагийн баруун хойно, дээр үед халдвартын больниц байсан байшинд эрүүлжүүлэх байрладаг болсноор үндсэн хөрөнгө нэмэгдсэн байна.
1977 онд аймгийн гал команд, улмаар нефтийн гэрээт пост шинээр байгуулагдаж сэргийлэхийн бүрэлдэхүүнд офицер орон тоо олноор нэмэгдсэн юм. ГАЗ-69, ЗИЛ-130, ГАЗ-53 машинуудтай, жолооч Л.Самдан, Д.Баяраа, Дониддэмбэрэл нар хариуцдаг байв. 1982 онд одоогийн цагдаа шинэ байранд орсноор өргөтгел шинэчлэлт байгууллагын тохижилтонд чиглэгдсэн идэвхитэй ажил өрнөсөн.

 Хамт олны идэвхи ч энэ ажилд чиглэж уран гартны нехерлөл санаачлага гаргаж дотоод засал чимэглэл хийж дотоод орлогоо нэмэгдүүлэх уйлсэд зүтгэж их амжилт гаргасан юм. 1992 онд НАХ байгууллагаас гал команд, цагдаагийн байгууллагууд өрх тусгаарлаж өмч хөрөнгөө салгаж авснаар цагдаагийн байгууллага бие дааж санхүү аж ахуйн хувьд шинэ түүхтэй эхэлсэн юм.

         1992 онд 1998.0 мянган төгрөгний үндсэн хөрөнгөтэй 2 сая 640.0 төгрөгийн цалингийн сантай  400 гаруй толгой малтай байсан бол өнөөдрийн байдлаар /2014 он/ 1 тэрбум 935,6 сая төгрөгийн төсөвтэй 1 тэрбум 602,1 сая төгрөгний үндсэн хөрөнгөтэй, 100 гаруй толгой малтай, 160 гаруй орон тоотой болж өргөжсөн бөгөөд Хархорин суманд жишиг цагдаагийн хэлтсийн байр 2011 онд ашиглалтанд оруулж хөдөөгийн 12 суманд улсын төсвийн хөрөнгөөр Япон улсын жишгээр цагдаагийн кабон байр бариулж ашиглан орон нутагт ажиллаж буй алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж, туулах чадвар бүхий автомашинаар хангах ажлыг аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэж байна.

         Одоо цагдаагийн газрын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх олон нийтийн хэв журам сахиулах ажилд 21 автомашин 12 мотоцикль албанд ашиглаж байгаагаас сумын хэсгийн төлөөлөгч албандаа автомашинтай болжээ.2000 оноос хойш цагдаагийн газрын аж ахуйг бэхжүүлэх, сэргээх шинээр бүтээн босгоход тэр үед механикчаар ажиллаж байсан Осорын Өлзийхүү, Даваадорж нар ихээхэн зүйлийг гардан гүйцэтгэж мэргэжлийн чадвараа зарцуулсныг сайшаан тэмдэглэж, дурсаж явууштай хүмүүс юм.

           Тухайлбал энэ хугацаанд уурын зуухны барилгыг барьж зуух тогоог угсарч холболт хийсэн, эрүүлжүүлэх, баривчлах байрыг тохижуулсан, бэлтгэлийн өрөег сэргээн засварлаж тоног төхөөрөмжийг суурилуулсан, дизелийн байрыг барьж дизелийг суурилуулсан, бетонон хашаа шинээр босгосон, үүдний таамбар барьж шинэ хаалга хийсэн зэрэг өргөтгөл тохижилтыг гардан гүйцэтгэсэн байна. Цагдаагийн газрын аж ахуйн албанд Хаянхирваа, хошууч Цамба, цагдаагийн дэд хурандаа Л.Юндэн, цагдаагийн ахлагч Самданжигмэд, цагдаагийн дэд хурандаа Д.Батцэрэн цагдаагийн дэслэгч Лханаажав, цагдаагийн дэслэгч Д.Пүрэвжав, цагдаагийн дэслэгч Нямцог нар ня-бо аж ахуй офицероор, ахлагч С.Дашдорж, Цэдэнсодном.С.Дашням, Жаргалсайхан, Мөнхее, Мөнхбаяр, Баасандорж нар үе залгамжлан няраваар ажиллаж ирсэн бөгөөд одоо ахлах нягтлан бодогчоор цагдаагийн дэслэгч Э. Анхчимэг, аж ахуйн ажилтнаар цагдаагийн дэслэгч А. Түмэнбаяр, аж ахуйн нярваар цагдаагийн ахлах ахлагч Б. Эрдэнэбат, Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн нягтлан бодогчоор цагдаагийн ахлах дэслэгч С. Баасансүрэн, аж ахуйн нярваар А.Эрдэнэчимэг нар ажиллаж байна. Одоо цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцел боломжийг дээшлүүлэх талаар ихээхэн анхаарч, орчин үеийн техник технологиор хангах, албаны шуурхай бэлэн байдлыг өндөржүүлэх, туслах аж ахуй хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч ажиллаж байна.

                         

             Иргэний бүртгэл мэдээллийн болон мэдээлэл судалгааны   

                        албанд ажиллаж байсан алба  хаагчдын тухай

 

           1976 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн паспортын байцаагчаар цагдаагийн хошууч Жигмэддорж, бүртгэгчээр цагдаагийн ахлагч Шархүүгийн Ичинхорлоо ажиллаж байсан. Энэ үед гадаадаас зорчин ирэгчдийн болон аль ч улсын харъяалалгүй иргэдийн бүртгэл хөтлех, иргэний паспорт олгох ажлын бэлтгэл ажлыг эрхэлж байв. 1980 оноос хошууч Ч.Ёндонжамц тэтгэвэрт гарч түүний оронд автын байцаагчаар ажиллаж байсан ахмад Ёндон томилогдсон. Энэ үед иргэний паспорт олгох, гадаадад зорчигчдод Э-4 улаан паспорт олгох, хаяг шилжилтийн ажлыг хийж байв. Ахлагч С.Александр 1987 оны 06 дугаар сарын 01-ээс 1993.01.26-ныг хүртэл паспортын тоо бүртэгчээр ажиллаж байв. 1991 оноос Иргэний бүртгэл мэдээллийн алба гэж нэрлэх болсон. Ингээд 1990 оны 10 дугаар сард дахин цагдаагийн хошууч Ч.Ёндонжамц томилогдож ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж, 1991 оны 03 дугаар сарын 01-нээс албаны даргаар цагдаагийн хошууч О.Батцэрэн томилогдсон. Энэ албаны паспортын тоо бүртгэгчээр ахлах ахлагч Д.Даваасүрэн, бүртгэгч, хаягийн санчаар цагдаагийн ахлач Ч.Алтайхүү, цагдаагийн дэд ахлагч Ц.Мягмармаа нарын 4 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан ба Монгол улсын иргэдэд иргэний паспорт олгох, хаягшилжилт хөдөлгеөн ба иргэнийн бүртгэлийн архиваас лавлагаа олгох Монгол улсын энгийн гадаад паспорт олгох, 1993 оноос гадаадаас зорчихоор ирэгчдийг бүртгэх, аль ч улсын харьяалалгүй иргэдийн бүртгэл хөтлөх архивын материалыг зааврын дагуу цэгцлэх зэргээр ачаалал ихтэй ажиллаж байв. 1998 онд цагдаагийн дэд хурандаа О.Батцэрэн тэтгэвэрт гарч цагдаагийн дэд хурандаа Г.Дашням томилогдон ажиллаж байгаад 2001 оны 02 дугаар сард бүтцийн өөрчлөлтөөр ИБМАлба нь Аймгийн Засаг даргын тамгын газрын харъяанд шилжсэн байна.

 

                                                 Аж ахуй санхүүгийн алба.

Цагдаагийн дэд хурандаа Пүрэвийн Юндэн

Цагдаагийн дэд хурандаа Пүрэвийн Юндэн нь цагдаагийн газрын санхүү аж ахуйд ажиллаж байсан. Ажиллаж,  байх хугацаандаа: 1971 онд Байлдааны медаль,1974 онд Алтан гадас одон 1987 онд цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан манай тэргүүний ахмад ажилтан юм .

1981 оны 2-р сарын 01 НАХЯамны сайдын тушаалаар П.Юндэн томилогдон ирж ажиллахад ахлах нягтлан бодогчоор ахмад Цамбаас ажил хүлээн авахад нярав Цэдэнсодном байжээ. Тэр үед аж ахуйн мэдэлд ЗИЛ-130 машин 1 жолоочоор Дониддэмбэрэл, үйлчлэгч 3.Батмөнх, Наранцэцэг, Маналжав, сантехникч Баасанжав нарын орон тоотой байсан. Эд аж ахуйн хувьд Склад нэг, модон машины граш 3, хорих мөрдөнд ус хоол зөөдөг морин тэрэг, тэрэгний илжиг 1хуучин конторын шавран байшин 2 гэх мэт эд аж ахуй байсан.

1981-1982 онд шинэ конторын байшин баригдаж түүнд шилжин орсон байна. 1982 онд туслах нягтлан бодогчоор Самданжигмэд томилогдож байсан. Хархорины цагдаагийн хэлтэс, гал команд, хорих мөрдөн хамт аж ахуй санхүүгийн мэдэлд байсан ба 200 орчим орон тоотой байсан ба 1985 оноос эхлэн НАХЯамны сайдын тушаалаар туслах аж ахуйг хөгжүүлэх шийдвэр гарч 100 хурга, 100 ишиг,10 унагатай гүү, 5 тугалтай үнээ худалдан авч, зооны хүмүүсээр маллуулан саравч хашаа, хороо бэлтгэж байсан 1987 оноос эхлэн аж ахуйн офицер орон тоо батлагдан П.Юндэн анх томилогдсон ба нягтлан бодогчоор Пүрэвжав, туслах нягтлан бодогчоор Самданжигмэд томилогдон ажиллаж  байжээ.  Няраваар Чулуунбат, Цэдэнсодном, Жаргалсайхан, Дашням,үйлчлэгчээр Батмөнх, Маналжав, Наранцэцэг, жолоочоор Баяраа, Баасанжав нар ажиллаж байлаа. Аж ахуйн хамт олон хэлтсийг тохижуулах, мал аж ахуйг хөгжүүлэх ажилд ихээхэн зүтгэл бүтээл гаргаж ажилладаг хамт олон байлаа. Хэлтсийн хамт олныг хүнсээр хангаж байсан ба цайны газар бий болгосон жилд 2 удаа амьд хонь олгодог, хорих мөрдөнг хоол, айраг, цагаан идээ, сүү таргаар байнга хангаж байсан талаар өндөр настан Цагдаагийн дэд хурандаа Пүрэвийн Юндэн өгүүлж байна.  

 

 Цагдаагийн газрын Ахлах нягтлан бодогч

цагдаагийн дэд хурандаа Д.Батцэрэнгийн

 товч намтар

 

Манай аав, ээж Баянгол сум үүсэн байгуулагдсан цагаас нэгдэлд  малчин байж, миний бие  баянгол сумын бага сургуулийн 1964-1968 онд суралцаж төгссөндараа нь аймгийн төвд дунд сургууль шилжин суралцаж, 1974 онд бага сургуулиа төгсөж, МУИС-ын эдийн засгийн сургуулийн статистикч, эдийн засагчийн ангид хуваарь авч суралцсан. Сургуулиа дүүргэсний дараа нутагтаа ирж, аймгийн АДХГЗ-ын статистикийн  хэлтэст мэргэжилтнээр ажилласан. Энд жил гаруй хугацаанд ажлаа цэргийн албанд татагдаж тухайн үеийн НАХЯ-ны барилгын цэргийн ангид  119 дүгээр хороо, НАХЯ-ын үйлчилгээ ахуй газар зэрэг байгууллагуудад  эдийн засгийн ахлагч мэргэжилтнээр ажилласан. 1990 оны сүүлчээр НАХЯ нь татан буугдаж энэ үеэс эхлэн цагдаагийн байгууллагад шилжин орж Улаанбаатар хотын чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор, 1993 оноос Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт ахлах нягтлан бодогчоор 30гаруй жил ажиллаад 2010 он тэтгэвэрт гарч одоо Арвайхээр хотод амьдарч байна.

Ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн хүндэт медаль, ардын хувьсгалын 80 жил, Их монгол байгуулагдсаны ойн медаль, санхүү банкны тэргүүний ажилтан, цагдаагийн гавъяа тэмдэгээр шагнагдсан байна.  1991 онд Ц.Нямцог туслах нягтлан бодогчоор ажиллаж байх үед няраваар С.Мөнхөө, мужаан Адъяасүрэн, сантехникч Д,Буянжаргал, жолооч Ц.Сүхбаатар, Адьяасүрэн, Б.Эрдэнэбаяр, а/а О.Баасанжав мөн гуанзны тогоочоор С.Дуламсүрэн нар ажиллаж байлаа. Ц.Нямцог 1999 онд дэслэгч цолтой туслах нягтлан бодогчоор томилогдож байсан ба энэ үед жолоочоор Ганбат, а/а Л.Батмөнх нар 1993 оноос жолоочоор Ж.Алтанцом, Жамъянсүрэн, Т.Ганболд, Ч.Бадарч, Батдэлгэр, Б. Батдорж,  1993 оноос ахлах нягтлан бодогчоор хошууч Д.Батцэрэн 2000 оноос дэслэгч Ц.Нямцог  аж ахуйн даргаар, механик Даваадорж, слесер О.Өлзийхүү нар баривчилгааны хүмүүстэй уурын зуухны барилга бариулж 27-гийн тогоотой уурын зуух угсарч Цагдаагийн хэлтэс болон шүүх , прокурор, байгууллагын зүүн талын цагаан байшинг халааж халаалтын орлого олдог болсон талаар манай байгууллагад ажиллаж байсан цаг а/а Ц.Нямцог танилцууллаа.

  Өвөрхангай аймагт тусгай холбоог ашиглаж

эхэлсэн тухай түүхэн замнал

Анх 1933 онд төрийн холбоог байгуулагдан тэр үедээ утсан холбоо ашигладаг байсан байна. 1980 оноос эхлэн утсан холбооноос гадна радио холбоог ашиглаж иржээ.

НАХЯ-ны холбооны газрын 1981 оны 2 дугаар сарын 4-ний 57 тоот албан захиалгыг үндэслэн Арвайхээр хотод тусгай холбооны станц байгуулж кабель шугамыг татах төхөөрөмж байрлуулах төсөв 1982.01.20-нд батлагдан хэрэгжсэнээр 1982.08.12-нд ашиглалтанд орсон байна. 1990 онд НАХЯ-наас салж цагдан сэргийлэх ангийн харьяанд холбооны групп ажиллаж байсан. 1991 оны 06 дугаар сараас холбоонд богино болон хэт богино долгионы радио станц, дотуур холбооны станц нь цагдан сэргийлэх ангийн мэдэлд үлдэж  ВЧ холбоо нь УАБХ албанд шилжсэн, ингэснээр 2 байгууллагын холбоо нь бие даан тус тусдаа ашиглан ажиллаж эхэлжээ. 2005 оноос Цагдаагийн байгууллагын компьютерийн нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ мэдээллийг солилцож эхэлсэн.

    Тусгай холбоонд ажиллаж байсан инженер, операторчид:

1949-1952 онд холбооны төлөөлөгч Сосорбурам

1953 онд холбооны төлөөлөгч Алтангэрэл

1957 онд шифр тоо бүртгэлийн ахлах холбооны төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Доржпалам

1963 онд шифр тоо бүртгэлийн ахлах төлөөлөгч Д.Самдан, радист Ц.Дорж

1980- аад онд ахлах дэслэгч Д.Рэнцэндорж шифрийн төлөөлөгч радистаар ажиллаж байжээ.

1980-1982 онд анхны холбооны инженер дэслэгч Н.Сайжрах, операторчоор ахлагч Ч.Мандах, Д.Баатархүү,Ч.Адьяадорж нар ажиллаж байсан.

1984-1986 онд холбооны инженер цагдаагийн ахмад Н.Лхамсүрэн ажиллаж ажиллах хугацаандаа тоног төхөөрөмжийн үйлчилгээ засварыг тогтмолжуулах, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай үйлчилэх, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх талаар өндөр амжилт гаргаж яам командлалаас сайшаагдаж байсан байна.

1986-1990 онд холбооны инженер цагдаагийн ахмад Б.Даваасүрэн ажиллаж байсан, ажиллаж байх хугацаандаа операторуудын  мэдлэг чадварыг дээшлүүлэх, засвар үйлчилгээг чанартай  хийх талаар анхаарал тавьж ажилласны үр дүнд  радистуудын чадвар  мэдлэг дээшилж  1988, 1989 онуудад  аймгийн радио чимээний аварга шалгаруулах тэмцээнд  багаараа нэг, хоёрдугаар  байр эзэлж улсын аварга шалгаруулах  тэмцээнд ахлагч Д.Баатархүү  амжилттай оролцож байсан байна.            

1990-1991  онд холбооны инженер цагдаагийн дэслэгч У.Хөхөөнамжил нь ажиллаж байсан энэ хугацаандаа техник төхөөрөмжийн холболт монтажийг шинэчилэн дотуур холбооны ДИВА-68 станцыг зөөж байрлуулан, цагдан хорих байрны хаалганы дохиоллыг шинэчилэн сайжруулах ажлуудыг тус тус хийсэн.

1982-1990-ээд  оны үед ашиглаж байсан холбооны техник        хэрэгсэл

1997-2000 онд холбооны инженер цагдаагийн дэслэгч Д.Амаржаргал нь ажилласан энэ хугацаандаа богино долгионы радио станцаар ЦЕГын холбооны төвтэй харилцан холбоо барьж мэдээ мэдээллийг солилцож байсан ба хэт богино долгионы хэвийн ажиллагааг ханган ажиллаж байсан байна.

2000 оноос эхлэн одоог хүртэл ашиглагдаж байгаа дахин дамжуулагч, богино болон хэт богино долгионы радио суурин, машины, гар нийт 90 ширхэг станцтай, инернет болон цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбогдсон 76 ширхэг комьпютер, төрийн холбооны 6 ширхэг, АТС-ын 15 ширхэг, IP утас 4 ширхэг, факс 5 ширхэг, теле хяналтын камерууд гэх мэт техник хэрэгслүүдтэй холбооны ажилтаны нэг орон тоотойгоор  холбооны инженер цагдаагийн хошууч Ч.Амартүвшин үйл ажиллагааг   явуулж ажиллаж байна. энэ хугацаандаа Цагдаагийн газрын болон Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн холбооны техник хэрэгсэлд засвар үйлчилгээг  хийж хэвийн ажиллагааг хангаж, техник хэрэгслийг шинэчлэн  мэдээллийн эрэн зууны тоног төхөөрөмжүүдийг ашиглан мэдээ мэдээлийг түргэн шуурхай ЦЕГ-т болон бусад цагдаагийн байгууллагуудтай цаг хугацаа алдалгүй  мэдээлэл солилцон ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна