/ Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид ЦЕГ –ын даргын тушаалаар цол, “хүндэт жуух”-аар шагнагдлаа

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид ЦЕГ –ын даргын тушаалаар цол, “хүндэт жуух”-аар шагнагдлаа

 

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын

алба хаагчид  ЦЕГ –ын даргын тушаалаар цол,

 “хүндэт жуух”-аар шагнагдлаа

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын  хувьсгалын  94 жилийн ой, үндэсний их  баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа  идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Л.Мөнхболд цагдаагийн “Хошууч” цолоор, сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Доржгаваа  цагдаагийн “Ахмад” цолоор, аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч А.Түмэнбаяр цагдаагийн “Ахлах дэслэгч” цолоор, Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн саатуулах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Янжинсүрэн цагдаагийн “Ахмад” цолоор, мөн хэлтсийн саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Р.Баярмаа цагдаагийн “Ахлах дэслэгч” цолоор шагнагдсан.

Мөн гэмт хэрэгтэй  тэмцэх, нийтийн хэв журам  хамгаалах, олон нийтийн  аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг  хэрэгжүүлэх боловсронгуй  болгох үйл хэрэгт  олон жил үр бүтээлтэй  ажилласан  Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын  архидан согтуурахтай  тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Р.Амаржаргал, Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн цагдаагийн ахмад Д.Отгонбаяр,  мөн хэлтсийн эргүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Ч.Дэлгэрнасан  нар Цагдаагийн ерөнхий газрын  “Хүндэт жуух”, албан тушаалын  цалингийн 20 хувиар шагнагдлаа.

Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна