/ Монгол цагдаа 95 / Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Цагдаагийн алба хаагчдын тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Цагдаагийн алба хаагчдын тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Цагдаагийн

алба хаагчдын  тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай” б/374 дүгээр тушаалаар  Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой,  “Цагдаагийн алба хаагчдын тэмдэглэлт өдөр”-ийг  тэмдэглэх, иргэд олон нийтэд  цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагт  аймгийн Аюуш баатарын талбайд зохион байгуулав.

Уг  арга хэмжээнд Цагдаагийн газрын нийт алба хаагчид  болон аймгийн Засаг дарга, Хууль зүйн хэлтсийн дарга, Шүүх шинжилгээний дарга,  болон Цагдаагийн газрын ахмад ажилтнууд, иргэний зөвлөл,  алба хаагчдын гэр бүл, иргэд олон нийт оролцлоо.

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой,  “Цагдаагийн алба хаагчдын тэмдэглэлт өдөр”-ийн  арга хэмжээг нээж   Цагдаагийн газрын  дэд дарга, цагдаагийн дэд  хурандаа Г.Чимэддагва   үг хэлэв.

Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Эрдэнэбат “Энхийн манаа” дуугаар  хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидөд ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн.

Нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвхи санаачлагатай,  үр бүтээлтэй ажилласан алба хаагчдад албаны төлөө 1, 2 3, Аймгийн засаг даргын болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт жуух бичгээр шагнагдсан алба хаагчдад шагнал гардуулав.

Шагнагдсан алба хаагчдад СТА, цагдаагийн дэд хурандаа Р.Амаржаргалын удирдсан Цагдаагийн газрын дэргэдэх “Баярын жавхаа” үлээвэр найрал хөгжмийн хамтлаг  алба хаагчдад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв. 

Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Алтангэрэл дасгалжуулагчтай “Шонхор” клубын баг тамирчид Гардан тулааны үзүүлэх тоглолт иргэд олон нийтэд сонирхуулав.

Бүрэлдэхүүн үлээвэр хөгжмийн аянд ёслолын жагсаалаар алхав. Энэ үеэр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, түүхэн замнал, алба хаагчдыг алдаршуулан сурталчилсан  мэдээ, мэдээллийг  аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна