/ ХҮНД ӨВЧНИЙ УЛМААС ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ХОШУУЧ Д.ГАВААД ИЖ БҮРЭН 5 ХАНАТАЙ ШАЛТАЙ ГЭР ХАШААГ БЭЛЭГЛЭВ.

ХҮНД ӨВЧНИЙ УЛМААС ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ХОШУУЧ Д.ГАВААД ИЖ БҮРЭН 5 ХАНАТАЙ ШАЛТАЙ ГЭР ХАШААГ БЭЛЭГЛЭВ.

ХҮНД ӨВЧНИЙ УЛМААС ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ХОШУУЧ Д.ГАВААД ИЖ БҮРЭН 5 ХАНАТАЙ ШАЛТАЙ ГЭР ХАШААГ БЭЛЭГЛЭВ.

 

Баруунбаянулаан суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2006 онд тархинд нь цус харваж, хөгжлийн бэрхшээлтэй болсон ахмад настан цагдаагийн бэлтгэл хошууч Д.Гаваад иж бүрэн 5 ханатай давхар бүрээстэй шалтай, тавигатай  гэр, шинэ  хашааг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг  Арвайхээр сумын  шинэ 12 дугаар багийн 24 дүгээр  гудамж 14 тоот хашаанд  зохион байгуулав. Уг гэр хашааг алба хаагчдын сайн үйлсийн хандив, Арвайхээр, Баруунбаянулаан сумдын Засаг дарга нарын дэмжлэгээр 1 сарын хугацаанд бүтээж босгосон байна.

 

                    

 

Арга хэмжээнд Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн, ахмад настанууд, Арвайхээр сумын Засаг дарга, Баруун Баян-Улаан сумын Засаг дарга болон бэлтгэл хошууч Д.Гаваа түүний төрөл төрөгсөд бусад иргэд оролцсон.

 

     

 

Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд Цагдаагийн газрын  ЗЦТ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Энхболд, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Эрдэнэбат  нар СТА, цагдаагийн дэд хурандаа Р.Амаржаргалын ая, цагдаагийн ахлах ахлагч Б.Ёндонжамцын үг “Энхийн манаа”,  “Төрийн цагдаа” , мөн аймгийн теарын дуучин  Соёл  уртын дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн. 

 

             

Бэлтгэл хошууч Д.Гаваагийн амьдралд 5 ханатай давхар бүрээстэй шалтай гэр, хашаа бэлдэж өгөх ажилд чин сэтгэлээсээ оролцож хамтран ажилласан Арвайхээр, Баруунбаян улаан сумдын Засаг дарга нарт “Дурсамж”, “Цагдаагийн газрын түүхэн товчоон-2” номыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбат  гардуулав.

 

    

 

 Хүлээлгэн өгсөн  гэрийн жаврыг үргээж “Эр бор харцага” уртын дуугаар  хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Амартүвшин,  шинэ гэрийн ёрөөлөөр цагдаа жолооч, цагдаагийн ахлагч О.Дашням  мэндчилж, Ганданпунцоглин хийдийн  лам Н.Баатарцогт  шинэ гэрт зориулж, даллага авав.

           

 

“Бид мартахгүй” сэдэвт сайн үйлсийн аян,  өдөрлөгийн арга хэмжээг аймгийн  Арвайхээр сумын Соёмбо, ЖИ ЭМ телевизээр нэвтрүүлж иргэд олон нийтэд сурталчилсан болно.

 

             

 

Хүнд өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон бөгөөд өөрийн гэсэн гэр оронгүй цагдаагийн бэлтгэл хошууч Д.Гаваад иж бүрэн 5 ханатай шалтай, тавилгатай  гэр хашааг  хүлээлгэн өгөх арга хэмжээнд алба хаагчдаас тус бүр 10000 төгрөгний сайн дурын хандив,  Арвайхээр сумын Засаг дарга  засмал зам, худагт ойр хашааны газар, Баруун Баян -Улаан сумын Засаг дарга хашаа барих банз бусад материалын үнийг хандивласан  байна.

 

Цагдаагийн газар

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна