/ ЗАХИРГААНЫ ХЯНАЛТАД БАЙГАА ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗАХИРГААНЫ ХЯНАЛТАД БАЙГАА ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

           ЗАХИРГААНЫ ХЯНАЛТАД БАЙГАА ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхээс тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн, ял хойшлогдсон, хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн эрхлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх  сургалтыг аймгийн Прокурорын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран өнөөдөр /2017.04.11/ зохион байгууллаа.

 

 

Энэхүү сургалтаар захиргааны хяналтад байгаа иргэдийг нийгэмшүүлэх,  шинээр батлагдан хэрэгжиж буй хуулиудыг сурталчилан таниулах, тэдгээрийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор зохион байгуулагдав.

Сургалтын үр дүнд хяналтад байгаа иргэд  хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө мэдээлэл авч, мөн ажил олгогч байгууллагын захиалгын дагуу ажлын байранд жуулчлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2017 оны төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авсан.

Цаашид захиргааны хяналтад байгаа этгээдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, төсөл, хөтөлбөрт хамруулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар боллоо.

Мөн захиргааны  хяналтад байгаа этгээдүүдийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, яриа таниулга улирал бүрийн 15-наар зохион байгуулж байхаар тогтов.

 

                             ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна