/ МЭРГЭЖЛИЙН БАГ, АДДИКТОЛОГИЙН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

МЭРГЭЖЛИЙН БАГ, АДДИКТОЛОГИЙН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд 2015-2017 онд хэрэгжүүлсэн “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн үр дүнг танилцуулан, 2018-2020 онд хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх талаар санал солилцон цаашид “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг үндсэн 2 зорилтын хүрээнд үргэлжлүүлэх шийдвэрийг гаргуулав.

 Энэхүү хөтөлбөрүүдийн зорилгоос дурьдахад төрийн алба хаагч, иргэд, олон нийтэд архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, сургалт мэдээллийг идэвхижүүлэх замаар иргэдийн согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, Мөн архидан согтуурсанаас хүн, амын эрүүл мэнд нийгэмд учруулах сөрөг үр дагаврыг багасгах, орчинг бүрдүүлэхэд чиглэж байгаа талаар зорилт тавин ажиллаж, “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаанаар архидалттай тэмцэх, архины эмгэгтэй иргэдийг архины сайн дурын болон албадан эмчилгээнд хамруулах ажил зохион байгуулах “Мэргэжлийн баг”-ийн төлөвлөгөө, төсөв зардлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, 19 суманд ажиллаж байгаа 22 “Аддиктологийн баг”-т төлөвлөгөөг хүргүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавьж  ажиллаж, үр дүнг тооцон ажилласан.  

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг аймгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулахаар “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөрийн үргэлжлүүлэх хүсэлт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлснээр 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 тоот тогтоолоор “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд  төрийн алба хаагчдын дунд байгаа архидан согтуурах явдлыг бууруулах таслан зогсоох зорилгоор “Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага” аяныг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл аймгийн Засаг даргын 2018 оны А/504 захирамжаар зохион байгуулан 115 байгууллага дээр туг, дэвтэр аялаж, тодорхой үр дүнг гарган ажиллав.

       Энэхүү аяны хүрээнд мэдээлэл сурталчлагааг эрчимжүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын архидан согтуурахтай тэмцэх ажилд оролцох оролцооны үр нөлөөг дээшлүүлэх, идэвхижүүлэх, алба хаагчдыг хариуцлагажуулах, архины хамаарлаас гарсан, эмчлэгдэж, эрүүлжүүлэгдсэн иргэдийг ажлын байраар хангах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр аж ахуй нэгж, байгууллагад туг, дэвтрийг аялуулж, архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлд өдөр бүр ажиллаж, Цагдаагийн газраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа нь иргэдийн талархалыг хүлээсэн ажил болж байна. Энэхүү хөтөлбөрийн үр дүн иргэд, олон нийтэд хүргэх архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, сургалт, мэдээлэл, сурталчилгаа, нөлөөлөлийн ажил сайжирч, иргэдийн согтууруулах ундааны хэрэглээг бууруулан, архидан согтуурсны улмаас нийгэмд учрах сөрөг үр дагавар багассан, тусгай зөвшөөрөл бүхий архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилгээ явуулдаг газруудын мөрдөх хууль тогтоомжийн хэрэгжилт тодорхой түвшинд хүрсэн гэж дүгнэгдсэн байна.

     Мөн аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/634 дүгээр захирамжаар архины хор уршиг, түүнээс урьдчилан  сэргийлэх, шинэ санаачлага, сайн туршлагыг  төрийн албан хаагч, иргэдэд түгээн дэлгэрүүлэх, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчлагааны ажлыг идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй "Яг одоо татгалзъя" аяныг зохион байгуулсанаас хойш аймгийн төрийн болон төрийн бус  байгууллага, иргэд, олон нийт дэмжин идэвхи санаачлагатай оролцов.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна