/ Оросын холбооны улсын Иркутск хотод болсон Сибир Алс дорнодын бүс нутгийн олон улсын АА-н 18 дугаар чуулга уулзалтад Мэргэжлийн багийн гишүүд оролцов

Оросын холбооны улсын Иркутск хотод болсон Сибир Алс дорнодын бүс нутгийн олон улсын АА-н 18 дугаар чуулга уулзалтад Мэргэжлийн багийн гишүүд оролцов

 

Мэргэжлийн баг”-ийн гишүүдийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр 2018 оны 06 дугаар сарын 9-11-ний хооронд Оросын холбооны улсын Иркутск хотод болсон Сибир Алс дорнодын бүс нутгийн олон улсын АА-н 18 дугаар чуулга уулзалтад Мэргэжлийн багийн гишүүд болон “Аруйсахуйн үндэс” төрийн бус байгууллагын төлөөлөл, АА бүлгийн төлөөлөл, Ал-Аноны бүлгийн төлөөлөл, Бат-Өлзий сум дахь АА бүлгийн төлөөлөл, мөн Бат-Өлзий сум дахь Ал-Алоны бүлгийн төлөөлөл бүхий 8 хүний бүрэлдэхүүн тус чуулганд амжилттай оролцсон.

Чуулганы арга хэмжээний үеэр “Өдөр тутмын бодол” “Үйлчилж амьдрах миний түүх”, “Энэ бол таны ирээдүйн спонсор байж магадгүй” 1-3 дугаар уламжлал, 4-5 дугаар алхамаар цуглаан, 4-6 дугаар уламжлал, 6-7 дугаар алхамаар цуглаан, 7-9 дүгээр уламжлал, 8-9 дүгээр алхамаар цуглаан, 10-12 дугаар уламжлалаар цуглаан болж, бие биенээсээ суралцаж, шинэлэг, санал, санаачлага олж мэдсэн үр дүнтэй цуглаан болов.

 Чуулганы үйл ажиллагаанд Сибир болон алс дорнодын бүсийн АА-н бүлгийн төлөөллүүд болон Монголын АА нийгэмлэгийн Ерөнхий зохцуулагч И.Юм, Дорноговь аймгийн Мэргэжилтний багийн 40 оролцогч бүхий Монголын талаас нийт 53 хүний төлөөлөл оролцсон үр дүнтэй чуулга уулзалт болж өндөрлөсөн.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна